Бидний тухай

“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ

Анх 2004 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Д.Мэргэнбилэг, С.Эрдэнэ нарын санаачилгаар байгуулагдаж Польш улсын дэлхийд нэртэй “Солидарность” ҮЭ-ийн жишгээр байгуулж даргаар С.Эрдэнэ, нарийн бичгийн даргаар нь Л.Мэргэнбилэг нар сонгогдож байжээ.
    
Гол нь Монгол улсад байгаа ҮЭ-ийн байгууллагад шинэчлэл хийж иргэдийн итгэл үнэмшлийг олж авч нийгмийн шаардлагад хангахуйц ҮЭ-ийн байгууллага байгуулах зорилго тавьжээ.

“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дүрэм”-д тус ҮЭ-ийн зорилго, үйдсэн чиглэлийг “ҮЭ нь үйл ажиллагаагаа Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиудын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт явуулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр, албан байгууллагуудад явуулна.

1.6. ҮЭ-ийн гишүүнд хөдөлмөрийн гэрээгээр  ажиллагсад, тусгай мэргэждийн сургуулиудын оюутан, сурагчид, ажилгүйчүүд, тэтгэвэр, тэтгэмж авагчид,     цэргийн дүйцүүлэх алба хаагчид, гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд элсэж болно. Ажлаас халагдагсад, цэргийн албанд татагдагсад болон гадаад гэрээгээр ажиллгсад нар ҮЭ-ийн гишүүнээр үлдэнэ.

1.8 ҮЭ-ийн гол зорилго нь гишүүдийнхээ язгуур эрх ашиг, сонирхлыг төлөөлж хамгаалахад оршино.
ҮҮнд:
 а. Гишүүд болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэнд, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах
 б. Цалин хөлс, гүйцэтгэж байгаа ажил хөдөлмөр, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрлөх нөхцлийг дээшлүүлэх
 в. Ажилчдын язгуур эрх ашгийг хамгаалахын хирээр ажлын байрны тохижилтонд анхаарах
 г. Ажилчдын хоорондын барьцааг бататгах, эв нэгдлийг зузаатгах, ардчилсан ололтыг бэхжүүлэх
 д. Гишүүдийнхээ мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжиж туслах, төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулах
 е. Соёлын өв уламжлалыг хамгаалах, сэргийлэх,боловсролыг дэмжих
 ё. Улс төр, эдийн засаг, нийгэмд нөлөө үзүүлэх, оролцох
 ж. Эх оронч сэтгэгээг хөхүүлэн дэмжих
 з. Байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалахад идэвхтэй оролцох
 и. Гишүүддээ ҮЭ-ийн тухай мэдээлэл,_ мэдлэгийг байнга өгөх
 й. Ажилгүйдлийн эсрэг үйл ажиллагаа явуулахаас гадна ажилгүй гишүүддээ туслах
 к. Хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг хэсгийнхэнт туслах
    
1.9 ҮЭ-ийн үндсэн чиглэл нь:
 а. Төр захиргаа, орон нутаг, олон нийтийн болон хоршоодын удирдлагад гишүүдээ төлөөлөх
 б. Хамтын болон бусад гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах
 в. Хуулийн зөвөлгөө өгөх, ажил олгогч ажилчдын хооронд үүссэн маргаа, зөрөлдөөнд гишүүдийнхээ эрхийг хамгаалан тал болон оролцох
 г. Ажилчдын эрх ашгийг хамгаалах эргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах, оролцох
 д. Ажилчдад эв санааны нэгдлийн дагуу тусламж зохион байгуулах
 е. Гишүүдээ сургах, шинээр мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулах
 ё. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллээр хангах
 ж. Гишүүдийнхээ болон тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн асуудалд анхаарах