#ТАВАНТОЛГОЙ-Д 1700 ЖИЛИЙН НӨӨЦТЭЙ БАЙГАЛИЙН ХИЙН ОРД ОЛДСОНЫГ МЭДЭЭЛЭВ!!!

Гэнэн #монголчууд ерөнхийлөгчийнхөө айлчлалаар бахархаж 30K хонио Хятадад бэлэглэнэ гэж хөөрч байх зуур "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын 30%-ийг ердөө 1 тэрбум $ буюу бараг 1 жилийн ашгаар нь үнэгүйдүүлж #өмнөд улсын хөрөнгийн бирж дээр зарахад бэлэн болсныг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс мэдээллээ. Тавантолгойд Рио Тинтод алддаг Оюутолгойгоос ч их баялаг бий гэгддэг. Үүнээс гадна энэхүү ордыг монголчууд зөвхөн #нүүрсний орд гэж ойлгодог аж. Гэвч бас Тавантолгойн хөрсөн дор Монгол улсын хэрэгцээг 1700 жил хангах байгалийн #хийн орд байгааг 2015 онд гадаадын хэвлэлүүдээр сэмхэн мэдээлсэн байна.

Asiarussia.com- мэдээлснээр Өмнөд Солонгосын хийн компани Тавантолгойд өрөмдлөг явуулж уг ордыг судалж эхэлсэн ба хийн мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор Тавантолгой 51 тэрбум кубметр буюу 40 сая тонн байгалийн хийн нөөцтэй болохыг тогтоожээ. Монгол Улсын байгалийн хийн жилийн хэрэглээг 28 мянган тонн гэж үздэг бөгөөд дээрх нөөцөөр манай улсыг хэрэглээг 1700 жил хангаж хүрнэ гэж дээрх сайтад мэдээлсэн байна. Тэгэхээр төрд гарсан олигарх шуналтнууд яагаад Тавантолгой руу чичрээд дайраад байгаа нь улам ойлгомжтой болж байна.

Яндаж баршгүй их #баялагтай ч хүртэх эрхгүй мөнхийн гуйлгачин Монголын ард түмэн үнэхээр хөөрхийлөлтэй.

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727/2715143608764932/?type=3&theater