ЗАСГИЙН ГАЗАР: Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг жилийн хугацаанд зогсооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилийн хугацаанд зогсоох тогтоол гаргалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллаж 2889 лицензийг нэг бүрчлэн бичиг баримтын шалгаж, нэгдсэн мэдээлэл, зөрчлүүдийг тодорхой болгосон байна.

Сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй лицензийг хууль биелүүлээгүй гэдэг шалтгаанаар цуцлаад байгаа бөгөөд 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болжээ.

Цаашид газар дээр нь очиж ажиллаж, хариуцлагатай уул уурхайн талаарх хууль дүрмийг мөрдүүлэх ажлууд үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

https://eguur.mn/54901/