“Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн Санхүүгийн хэлтэс ажилтнуудын цалин руу дураараа халдаж хуулийг уландаа
“Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний холбоонд харьяалагддаг 300 гаруй ажилтан МҮЭ-ийн холбооны идэвхгүй, шудрага бус үйл ажиллагаа, ажилчин хүний төлөө юу ч хийхгүй байгаад дургүйцэж шинэчлэгдэх ямар ч үнэр ханхлахгүй байгаад зохих дүгнэлтийг хийж “ҮЭ-ийн эрхийн тухай хууль”-ийн 3.2-т ”Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй” гэсэн заалтыг баримтлан 2019 оны нэгдүгээр сард МҮЭ-ийн гишүүнчлэлээс гарчээ. Иймд тэд МҮЭ-ийн гишүүний татварыг цалингаас суутган авахгүй байхыг хүсэж үйлдвэрийнхээ Санхүүгийн хэлтэст ханджээ.
Гэтэл “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн Санхүүгийн хэлтэс нь МҮЭ-ийн гишүүнчлэлээс албан ёсоор татгалзаж МҮЭ-д гишүүний татвар үл төлөх шийдвэр гаргаж тэр шийдвэрээ албан ёсоор мэдэгдсэн 300 гаруй ажилтнын цалингаас ҮЭ-ийн гишүүний татварыг гурван сар дараалан суутгаж тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбоонд шилжүүлсээр байна. Энэ бол “ҮЭ-ийн эрхийн тухай хууль”-ийн 3.3-т “Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.”, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 63.5-т заасан “Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.” гэсэн хуулийн хэд хэдэн заалтыг санаатайгаар зөрчиж байгаа явдал болж байна.
МҮЭ-ийн гишүүнчлэлээс албан ёсоор гарсан ажилтнуудын цалингаас ҮЭ-ийн гишүүний татвар авч шилжүүлж байгааг буцаах ёстой ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаярт ч гэсэн дээрх хуулиудыг зөрчиж байгаа явдал хамаарна.
Энэ явдал нь “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн зарим ажилтан МҮЭ-ийн гишүүнчлэлээс татгалзаж “Эв санааны нэгдэл” ҮЭ байгуулахаас өмнө болжээ.