“Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн гишүүдийн тоо хоёр мянгад хүрч байна.

“ҮЭ-ийн эрхийн тухай хууль”-ийн 3.1-д “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх...хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр... үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.” гэж заасны дагуу “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн дэргэд “Эв санааны нэгдэл” ҮЭ энэ оны хоёрдугаар сарын эхээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж өнөөгийн байдлаар тус үйлдвэрийн хоёр мянга орчим ажиллагч МҮЭ-ийн гишүүнчлэлээс татгалзаж “Эв санааны нэгдэл” ҮЭ-д гишүүнээр элсээд байна.

          Энэ нь ажиллагсад нь “ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль”-ийн 3.2-т “ҮЭ-д гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.” гэсэн заалтын дагуу сонголтоо хийж байгаагийн тод илэрхийлэл болж байна.