“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Эв санааны нэгдэл” ҮЭ” байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ҮЭ-ийн холбооны зарим гишүүд саяхан болсон тус холбооны даргын сонгууль хуйвалдааны байдалтай явагдаж тус холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаад дургүйцэж МҮЭ-ийн гишүүнчлэлээс татгалзаж “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийг сонгож байгаагаа мэдэгдэж уг ҮЭ-ийн холбооны салбарыг зохион байгуулах хурал хийлээ. 

МҮЭ-ийн гишүүнчлэлээс гарсан, шинэ ҮЭ-ийг байгуулах үүсгэн санаачлагчдын хурал 2019 kys нэгдүгээр сарын 29-ний өдөр “Молор эрдэнэ” зочид буудлын Зоогийн танхимд болж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийг байгуулж даргаараа “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн холбоог байгуулж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийг гадаадад алдахыг болиулж үр ашигтай ажиллахад нь тодорхой хувь нэмэр оруулж байгаа, улс орон даяар нэрд гарсан тэмцэгч С.Эрдэнийг санал нэгтэйгээр сонгосон байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Эв санааны нэгдэл” ҮЭ” нь өнөөдөр Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын Орхон аймаг дахь салбараас улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авч үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний удирдлагад танилцуулсан байна.

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ҮЭ-ийн хоёр байгууллага үйл ажиллагаа явуулах боллоо. Энэ нь тус үйлдвэрийн ажилтан, ажилчид МҮЭ-ийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ҮЭ-ийн үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг хүсэж байгаагийн илрэл болж байна.